Япон улсын Шова Эмэгтэйчүүдийн их сургуулийн доктор, профессор Т.Хөхбаатарын лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол хэлний шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, даруй 1946 онд бүх нийтээр, албан ёсоор кирил бичгийг хэрэглэж эхлэв.
Дохионы хэл нь сонсголгүй хүний тэгш эрхийг хангах суурь үзүүлэлт болдог бөгөөд сонсголгүй хүн сурч боловсрох, хөдөлмөрлөх, олон нийттэй харилцах, өөрийгөө илэрхийлэх зэрэг нийгмийн аливаа харилцаанд орохдоо дохионы хэлээр харилцах эрхтэй болохыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг.
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Үндэсний бичиг үсгийн баяр” Дундговь аймагт амжилттай болж өндөрлөв. Гурван өдөр үргэлжилсэн баярын үйл ажиллагаанд боловсрол соёлын байгууллагууд идэвхтэй оролцон, 1485 сурагч хамрагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг ёсоор Үндэсний бичиг үсгийн баярыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор зохион байгуулж байна.
Монгол хэлний хуулийн 6.5-д бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэх тухай болон 21.7.5-д эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах, толь бүтээх заалтын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд “Улсын нэр томьёоны комисс” ажилладаг.
ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XI ИХ ХУРАЛ
Олон Улсын Монголч эрдэмтний XI их хурал 2016 оны 8 дугаар сарын 15-18-нд Улаанбаатар хотод боллоо. Хуралд дэлхийн 29 орны 430 гаруй эрдэмтэн оролцож, “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбараар 430 гаруй илтгэл хэлэлцүүллээ.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүмүүн бичиг сонин, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Монгол бичгийн сургалт, зөвлөгөөнийг 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгууллаа.