Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5-р сарын эхний 7 хоногийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд 20 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Монгол бичигтэн-2025” үзэсгэлэнг 2023 оны 5 дугаар сарын 2-3-ны өдөр Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын ээлжит уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг, эх, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Олон Улсын эдийн засагч, шинжлэх ухаан судлаач, монгол судлаач, зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн, доктор (PhD), профессор, Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Лувсандамбын Дашнямыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар томиллоо.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн нийт архив бичиг хэргийн 1000 гаруй байгууллагыг оролцуулан Монгол бичгийн танхим болон цахим хосолсон сургалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар байгуулсан Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий 20 гаруй байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий 20 гаруй байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын хэрэгжилтийг хангах, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 144 дүгээр захирамжаар ажлын хэсэг гарч хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Монгол хэл яруу эгшиглэнтэй, бараг шүлэг шиг хэл. Ярихад бараг дуу шиг сонсогддог. Уг нь бичгийн хэл, ярианы хэл хоёр тусдаа. Гэвч манайхан бичгийн хэлээ ярианы хэлтэйгээ хутгачихсан. Бичгийн хэл гэдэг чинь яруу тунгалаг.
“Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс санаачлан Шинжлэх Ухааны академийн Археологийн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол-брахми бичгийн олон улсын нийгэмлэгтэй хамтран “Хүйс толгойн бичээс-1420 жил” номын нээлтийг Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд зохион байгууллаа.
ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон Улсын Түрэг академийн хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Номгоны дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн Эртний Түрэгийн үеийн тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлэв.