Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн сургалтад хамрагдан, амжилттай суралцсан багш нарт Батламж гардууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт, Гадаад улсад монгол судлал, түүний дотор монгол хэл бичгийн судлалыг хөгжүүлж, сурталчлан таниулах, тэнд амьдарч байгаа Монголчуудад зориулсан монгол хэлний сургалтыг дэмжиж ажиллахаар заасан.

цааш унших

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганыг өнөөдөр /2024.01.15/ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны  яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Соёлын яам, Боловсролын ерөнхий газар, ШУА-ийн Хэл зохиолын үндэсний хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургууль,  Монгол Улсын Боловсролын Их сургуультай хамтран зохион байгууллаа.

цааш унших

МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН 2 ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 06 дугаар сарын 09-ний А/251 дүгээр тушаалаар “Монгол дохионы хэлний хуулийн төсөл” боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэгс энэ сарын 14-ний өдөр БШУЯ-ны хурлын танхимд “Монгол дохионы хэлний хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг хийв.

цааш унших

Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л. Дашнямын мэндэлсний 80 насны ойн эрдэм шинжилгээний хурал

Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л. Дашнямын мэндэлсний 80 насны ойн эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингис хаан үндэсний музейд болно. Та бүхнийг морилон саатахыг урьж байна.

цааш унших

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны ажлын хэсгийн хурал боллоо

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2023.11.08) хуралдлаа.

цааш унших

Нэр томьёо: орчуулга, хэрэглээ сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“НЭР ТОМЬЁО: ОРЧУУЛГА, ХЭРЭГЛЭЭ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймагт боллоо. Уг хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС- Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхим хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2022 оноос энэ хуралд оролцож, дэмжин ажиллаж байна.

цааш унших

МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУНЫ СУДАЛГАА ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал 9 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд боллоо.

цааш унших

"МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУНЫ СУДАЛГАА" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

"Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 9 сарын 15-нд болно. Та бүхнийг урьж байна.

цааш унших

“БИЧИГ ҮСГИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛСАН ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Бичиг үсэг гэдэг бол зөвхөн үсэг, үг эвлүүлж сурахаас хамаагүй өргөн хүрээтэй зүйл бөгөөд цаасан дээр буусан бэхний дуслыг ертөнцийг харах цонх болгон хувиргадаг, мэдлэг, ангижрал, төсөөллийн үүд хаалгыг нээгч түлхүүр юм.

цааш унших

“БИЧИГ ҮСГИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлөөс ЮНЕСКО-оос жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү “Бичиг үсгийн Олон улсын өдөр”-ийг тэмдэглэж, Осака Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухаан судлалын Азийн 1 дүгээр салбарын профессор ШИОТАНИ Шигэки, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор ТОКУСУ Күрэбито багш нарыг урьж, “Монгол хэл бичгийн судлалын тулгамдсан асуудал”, “Монголчуудын бичиг үсгийн түүхэн хөгжил” сэдвийн хүрээнд лекц ярилцлага зохион байгууллаа.

цааш унших
Top