Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Монгол хэл бичгийн өв” цуврал лекц №7 боллоо

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 7 дахь цуврал лекц 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр МУБИС-ийн 305 тоот танхимд боллоо.

МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Ганболд лекцийг нээж, ОХУ-ын Халимагийн Улсын Их сургуулийн Халимаг хэл, дорно дахины судлалын сургуулийн захирал, доктор (Ph.D) Лиджиев Мингиян Алексеевичийг товч танилцууллаа.

“Монгол хэл бичгийн өв” цуврал лекцийн 7 дахь дугаарт ОХУ-ын Халимагийн Улсын Их сургуулийн Халимаг хэл, дорно дахины судлалын сургуулийн захирал, доктор (Ph.D) Лиджиев Мингиян Алексеевич “Халимаг уран зохиолын үечлэлийн асуудал” сэдвээр лекц уншлаа.

Тус лекцэд оролцогчид сонирхолтой лекц уншсан доктор (Ph.D) Лиджиев Мингиян Алексеевичээс сонирхсон асуултаа асууж, харилцан яриа өрнүүллээ. “Монгол хэл бичгийн өв” цуврал лекцийг зохион байгуулагчдын зүгээс ОХУ-ын Халимагийн Улсын Их сургуулийн Халимаг хэл, дорно дахины судлалын сургуулийн захирал, доктор (Ph.D) Лиджиев Мингиян Алексеевичэд эрхлэн хэвлүүлсэн номын дээжээс гардууллаа.

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

 

Top