Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Монгол хэл бичгийн өв” цуврал лекц №2 боллоо

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 2 дахь лекц 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр МУБИС-ийн 305 тоот хичээлийн танхимд боллоо.

МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Ганболд нээж, илтгэгчийг товч танилцууллаа.

“Монгол хэл бичгийн өв” цувралын 2 дахь лекцийг БНУУ-ын Өтвөш Лорандын Шинжлэх ухааны их сургуулийн Төв Ази-Монгол судлалын тэнхимийн докторант Ч.Гансүх “МОНГОЛЧУУДЫН НОМЫН БҮТЭЦ, АРГА АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ” сэдвээр уншлаа.

Судлаач Ч.Гансүх Монгол номын бичгийн хэв ба хэвлэлийн хэв, гар бичмэл, бар буюу хэвлэмэл ном, цаасны төрөл, монгол номын хэлбэрүүдийг жишээ баримтаар дэлгэн танилцуулав.

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

 

 

 

Top