Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Монгол хэл бичгийн өв” цуврал сургалт боллоо

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цуврал сургалтын эхний лекцийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр МУБИС-ийн 305 тоот хичээлийн танхимд зохион байгууллаа.

Сургалтыг нээж, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Ганболд, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны ЭШАА, доктор, дэд профессор Д.Цэвээндорж нар үг хэлэв.

“Монгол хэл бичгийн өв” цуврал сургалтын эхний лекцийг Доктор, профессор Л.Маналжав, доктор, дэд профессор О.Самбуудорж нар “ТОД ҮСГИЙН НЭГЭН БИЧЭЭСИЙГ ТАЙЛЖ УНШСАН НЬ” сэдвээр уншлаа.

Доктор Л.Маналжав, доктор О.Самбуудорж нар Казакстаны нутагт байгаа тод монгол үсгээр бичсэн нэгэн хадны бичээсийг судалж, тайлж уншсан талаараа танилцуулав. Уг тод үсгийн дурсгалыг хоёр хаданд өнгөлж засалгүйгээр дээд талын хаданд Оṃ ma ni pad me huṃ хэмээн гурван удаа бичсэн бол, доод талын хаданд 10-11 мөр залбирлын үгийг бичсэн ажээ.


 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top